sonin.mn
 
ОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай тариалалтын технологийн хугацаанаас өмнө хүлээж авна хэмээн Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
 
Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийсэн 2 мянган тонн үрийн буудайг хүлээн авчээ. 
 
Ийнхүү нийлүүлж буй үрийн буудай нь Алтайская-530 сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үр юм байна.
 
“Алтайская жница” сортын үр нь Алтайская -530 сортоос 5-7 цн-ээс илүү ургац өгөх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мэргэжлийн хяналтын газрын болон Хилийн хорио цээрийн шинжилгээний дүгнэлтээр тус үрийн буудай бүх үзүүлэлтийг  хангажээ.
 
 Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг