sonin.mn
 
“Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн 94 хүн хоолны хордлого гэсэн оноштой ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.
 
Тус төвд анх 4 дүгээр сарын 24-ний өдөр шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг 150 хүнд илэрчээ.
Дашрамд дурдахад, НМХГ-аас тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлж байгаа юм. 
 
Ж.Болор

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг