sonin.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Жилийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээр”-ийн төсөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдсаны орлогын талаар авах арга хэмжээний тухай, Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай зэрэг нийт 16 асуудал хэлэлцэх юм.

Мөн Ерөнхий сайдын орон нутагт ажилласан болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Хөдөлмөрийн сайд нарын гадаад томилолтын талаарх танилцуулгыг сонсох аж.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг