sonin.mn
Бодлоо, бодоод бодоод бодын шийр дөрөв. Саналаа, санаад санаад сарлагийн сүүл саваг ажээ. Өнгөрсөн дөрвөн жилд шуудхан хэлэхэд ард түмэн гэж хонь, Ардчилсан нам гэж чоно, МАН гзж мануухай байлаа.
 
Үүнийг эс өгүүлэн өгүүлье. Нэгэнт өнгөрсөн цаг хугацааг ухраалтай нь биш, гоншгонож, гонгиноод яахав. Маргааш манарах сонгуулиа л ярья. Улс төрййн энэ"их хурд” төрийн сонгуулийг намууд л зодолдож шийдэх нь мэдээж. Үгүй ээ, ингэхэд өнөөдөр Монголд хэдэн нам амьдарч амьсгалж байгаа билээ. За байз хорь гаран, хорин хоёр гурав... одоо ч бараг гуч хол давсан байхаа.
 
Хүмүүс намайг худлаа хэллээ гэх биз. Та нарт би олон шинэ нам байгуулагдсан тухай дуулгая. Үнээн. Та нар юу ч дуулаагүй, юу ч мэдээгүй юу? Хэд хэдэн шинэ нам байгуулагдаад Хууль зүйн яаман дээр бичиг баримтаа шалгуулж, Гууль зүйн яаман дээр мөнгө төгрөгөө тоолж суугаа дуулдсан шүү. Нээрээ, битгий гайх. ХҮН / Хөдөлмөрийн үндэсний нам/-аас чинь хойшоо, хойш... Сонгууль ойртлоо сонор байгаарай гэж та нарт би хэлдэггүй бил үү.
 
Наашаа суу, чихээ онгойлго. ЧОНО /Чөлөөт орчин ногоон ой/ нам байгуулагджээ. Энэ намын гол хөтөлбөр бол хангайн бүх ой тайгыг Ханбогд, Оюутолгойд "нүүлгэх”, яваандаа Өмнөговийг тэр чигт нь ногоон ойгоор хучих. Тэгээд ч тэр ойдоо гадна дотны ноёдыг чөлөөтэй зугаалуулах, монголыг мохоох хороо найруулах юм гэнэ лээ. Тэр үед харин зочдыг хэн ч цочоох ёсгүй. Тэр ч бүү хэл тарьмал ой шугуй дотор морьтой юм уу, монгол хүн зорчих ёсгүй аж.
 
Энэ намын гол үүсгэн байгуулагчид нь үе үеийн байгаль орчны сайд болон эрх мэдэл бүхий улс төрийн томчууд байх нь мэдээж. Говийг хангай болгож, хангайг говь болгох энэ сонин санаа шийдлийг яаж бодож олов оо.
 
Мөн саяхан ҮНЭГ /Үүрэг нэг, эрх гурав/ нам байгуулагдсан байна. Энэ нам бол аргагүй ээ, хайрт дарга нар минь харц бидэнтэй адилхан эрх үүрэг эн тэнцүү байж болохгүй шүү дээ. Ардчиллын 25 жилд үүрэг нь ижил ч ард түмнээсээ эрх нь хоёр дахин илүү байсан нь үнэн. Зайлуул гэвч одоо тэдэнд минь эрх нь хоёрхон дахин их байх нь багадаад байгаа хэрэг. Одоо үүрэг нь ижил, эрх нь гурав дахин их болж өсөг л дөө.
 
Үнэг зальтай амьтан. Тэгвэл улс эх орныхоо төлөө заль ухаанаа уралдуулаг, харийнхныг үнэгчлэн залилж ард түмнээ асрах, аврах байх гэж найднам. Урд нь манай эрх мэдэлтнүүд ард түмнээ залилаад харийнханы аманд хамаад хийчихдэг байсан нь нууц биш. Үнэгний сүүл үзүүртээ цагаан гэдэг чинь хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэдэгтэй төстэй санагдаад байгаа юм. Алсдаа сайн сайханд хүрнэ гэсэн билгэдэл ч байх аа даа. Зон олон та нар л зоон дээрээ үүргээ үүр. Эрхээ тэд гурав нугалж эдлэг.
 
За бас болоогүй ээ, цаана чинь ХЯРС /Харц ядуус, Рааш Сайхансамбуу/ нам байгуулагдаад байна. Энэ бол Монголд үгүйлэгдэж байсан нам. Шинэ намуудад дандаа дарга сайд, баяд ноёдын "үрс”өв залгамжлан суудгийг бид шүүмжилдэг. Тэгвэл энэ намд зөвхөн харц ардын буюу ядуусын "төл”-үүд, элсэх юм билээ. Тэгээд ч түрүү сонгуулиар МАН-аас жийгдсэн ардын хүүхэд Рааш, Сайхансамбуу нар энэ намыг байгуулсан нь санаандгүй юм биш. Эгэл ардын хүүхдүүдийн байгуулсан ийм нам бас энэ цаг үед заавал хэрэг болох биз ээ. Эд чамгүй амжилт гаргахыг хэн ч үгүйсгэхгүй.
 
Тэр ч бүү хэл МАЛ /Монголын анхны лам/ нам мэндлэх тээд дуншиж байна гэвэл та итгэх үү. Одоо чинь лам харгүй, өвгөд хөгшидгүй улс төржих болсон цаг. Лам нар маань хэн нэгнийг дагаж сан тавьж салбаганаж самбаганахгүй, аятай юу. Том жижиг сонгуульд лам нар нэр дэвших, улс төржиж уралдсан явдал зөндөө л байдаг. Тэд маань өөрсдөө бие даасан намтай болоход буруу нь юу гэж. Эдгээр намуудаас төр барилцаж, парламентад суудал авч тэр ч байтугай дараа жил ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн "цавчилдах”-ыг ч үгүйсгэхгүй газаргүй ээ.
 
Чоно нам цоохон Монголчуудаа жаахан ч гэсэн өөд татах боломжтойдог оо. Тэгээд ч чулуутай газар гэрээ бариарай, чонотой газар хонио хариулаарай гэж овог дээдсийн сургаал бий. Чоно ерөөс сэг зэмээр бус, ан амьтадын ядарсан зүдэрсэн, хазгар доголон, хөгшин хөвөөг нь түүж иддэг НЬ үНЭН. уу Ер нь сонгууль гэдэг чинь тамын тогооны зовлонг намын шанагаар хутгаад түмэн олондоо түгээхийг хэлдэг юм шүү дээ.
 
Өнөөдөр чинь хувийн хэвшил аль ч салбарт хөгжиж, эрх дархыг хөрөө сүх шиг хангинуулж л байгаа цаг. Жишээ нь "Шагдарсүрэн” эмнэлэг, "Яндаг” фильм, "Балдорж” сан... гэх мэт. Тэгвэл яагаад улс төрийн хүрээн дэхь хувийн хэвшлийг үгүйсгээд байгаа юм бэ? Яг одоогоор Л.Гүндалай өөрийнхөө хувийн намыг байгуулчихлаа. "Ард түмнээ хайрлая ч бил үү, найрлая ч билүү”... Тэгвэл Завханд Балдан-Очир, Хөвсгөлд Даваасүрэн, Дорнодод Х.Болорчулуун нар өөр өөрсдийн намаа байгуулж болно биз дээ. Ер нь галзуу шар зурхайчийн гарынхаа алганд харснаар бол манай улсад 99 нам байгуулагдаж байж л төр төвхнөж, тооно тогтвортой болох юм гэсэн.
 
Үүнийг ч бас төрийн бөө Н.Батбаяр баталдаг. Сайхан сайхан нэртэй МАНАН, Буд-АН, МАХН, ИЗН гэх мэт барууны зүүний үзэлтэй, барааны хүнсний дэлгүүр шиг олон намуудын доодохыг харсаар ард түмэн долоо дордож золбин нохой мэт зовлон долоож явна. Амьдрал ягтаа тулав, ард түмэн тураалдаа хүрэв. Намуудын нэр гоё байхаас гадна, үйл ажиллагаа нь үнэн байх ёстой баймаар аа. Гэтэл үгүй ээ. Би бол дээр дурдсан ЧОНО намыг л сонирхож байна. Ер нь энэ удаад тэр намыг дэмжинэ, бас хэмжинэ. Нэр нь жаахан хатуу юм уу даа гэж бодогдох. Гэтэл чоно үүрэндээ өлзийтэй гэдэг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд үүр нь чононууддаа л өлзийгөө өгсөн он жилүүд байлаа.
 
Чоно нам цөөхөн Монголчуудаа жаахан ч гэсэн өөд татах боломжгойдог оо. Тэгээд ч чулуутай газар гэрээ бариарай, чонотой газар хонио хариулаарай гзж өвөг дээдсийн сургаал бий. Чоно ерөөс сэг зэмээр бус, ан амьтадын ядарсан зүдэрсэн, хазгар доголон, хөгшин хөвөөг нь туүж иддэг нь үнэн.
 
Мөн хааяа заримдаа адуунаас азаргыг нь, үхрээс бухыг нь ч идэж адарсан байдаг. Ингэж бодвол бусад муусайн хулхи намуудыг ч хага хазаад идчих эрэлхэг нам байж таарна. Биднийг залууд уулыг тал болгоно, усыг гал болгоно оо гэж ярьдагсан. Тэгвэл өнөөдөр говийг хангай болгох, ядуусыг баян болгох, ялзартлаа идэгсэдийг ясан хэлхээ байлгах сонин содон мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. 
 
Нүдээ нээгээгүй бэлтрэг төдийхөн байгаа ЧОНО намд элсэж хонь болсон түмнээ аврахад минь хань хэрэгтэй л байна шүү нөхөд минь ээ. Бид чинь сонгуулиар л амьдрахаас хойш маш олон намууд үтэр түргэн байгуулцгаах амьдралын зайпшгуй шаардлага тулгараад байна даа. Гэхдээ шинэ хуучин аль ч намуудын мөрийн хөтөлбөрөөс "Үмхий хүрэн”гийн санаа ханхалдаг гэдгийг бодоход илүүдэхгүй ээ.
 
Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч АЙ.Төмөр-Очир