sonin.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  халдварт саа өвчнийг 2020 он гэхэд дэлхий дахинд устгах зорилго тавин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ийн чуулга уулзалтаар сүүлийн таван жилд дэлхий дахинд бүртгэгдсэн вакцинаас шалтгаалсан саажилтын нийт тохиолдлын 95 хувь нь саагийн /полио/ вирусийн 2-р шинжээр үүсгэгдсэн болохыг эрдэмтэн судлаачид тогтоосныг онцлон хэлэлцэж улмаар товлолд одоо хэрэглэж байгаа 1, 2, 3-р хэв шинжийн эсрэг антиген агуулсан гурван цэнт вакциныг 1, 3 хэв шинжийн эсрэг антиген агуулсан 2 цэнт вакцинд шилжих шийдвэр гаргасан.

Иймд халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөөний дагуу ДЭМБ-ын Номхон далайн бүсийн 37 улс орон 2016 оны дөрөюдүгээр сарын 17-оос тавдугаар сарын 01-ны өдрийн хооронд халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд нэгэн зэрэг шилжихтэй холбогдуулан манай улс 2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд нэгэн зэрэг шилжлээ.

Энэ ажлын хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын А/28 дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдож, эрүүл мэндийн төв, салбар амбулатори 1, 2, 12, 15, 17, 18 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын эмч, сувилагч нарт “Халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих бэлтгэл ажлыг хангах” сургалт зохион байгуулж, шилжилтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгулав.