sonin.mn
Вьетнам улсын Ханой хотноо 2016 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC), ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (PTB)-гээс хамтран SANAP хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдсэн стандартуудыг танилцуулах зорилгоор сургалт зохион байгуулсан байна. Уг сургалтанд 10 гаруй орны 19 оролцогчид хамрагдсан.
 
 Энэхүү сургалт нь РАС-ын итгэмжлэлийн гишүүн байгууллагуудад шинэ стандартуудыг танилцуулж, мэдлэг олгосноор SANAP хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ажээ.
 
Дээрх сургалтаар ISO/IEC 17021, ISO 9001, ISO 14001 шинэчлэгдсэн стандартуудын өөрчлөлт, онцлог, зайлшгүй шаардлагаар нэмэгдсэн зүйл заалтуудын учир шалтгааныг тайлбарлан, эдгээр өөрчлөлтийн ач холбогдлын талаар тодорхой мэдлэг, мэдээллийг оролцогчдод мэдээлсэн байна. 
 
 Мөн сургалтын гол агуулга нь ISO/IEC 17021:2015 стандартын шилжилтийн хугацаа 2 жил, ISO 9001:2015, ISO 14001:2015 стандартын шилжилтийн хугацаа нь 3 жил байхаар заасныг онцлон тэмдэглэсэн юм.