sonin.mn
 
МОСКВА. /Sputnik/.  20 хүүхэдтэй Сирийн14 гэр бүл Ирландийн Белфаст хотын  Олон улсын нисэх онгоцны буудалд буулаа. Тэднийг шинэ гэртээ нүүж орохоос нь өмнө хэдэн өдөр байрлах дүрвэгсдийн хуаран руу  шилжүүлсэн гэж "Belfast Telegraph" сонинд мэдээлжээ.
 
Цаашдаа Их Британийн иргэншил авах боломжтойгоор 5 жилийн турш тус улсад амьдрах зөвшөөрлийг эдгээр гэр бүлийнхэнд олгосон байна.2020 он гэхэд 20 мянган дүрвэгсдийг Их Британи хүлээн авах юм.  Өнгөрсөн 12 сард Сирийн эмзэг бүлгийн хүмүүсийг байрлуулах төлөвлөгөөний дагуу Сирийн 51 дүрвэгч Умард Ирландад иржээ. Харин энэ удаа ирсэн хүмүүс бол дүрвэгсдийн хоёр дахь хэсэг болж байгаа юм.
 
Их Британийн Дотоод хэргийн яам хөтөлбөрийн дагуу эхний жилд зарцуулагдах мөнгөний хэмжээг нэг дүрвэгчид 16 100 доллар байхаар тусгажээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг