sonin.mn

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын дэд дарга Э.Эрдэнэжамьяан, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ  болон намын гишүүд Сонгуулийн Ерөнхий хороонд 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өглөө.

Тэд албан ёсоор сонгуульд оролцохоор бүртгүүлсний дараа  МАХН-ын удирдлагууд СЕХ-г шударга ажиллана гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм. МАХН-ын дарга  сонгуульд эвсэлгүй оролцоно гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

 СЕХ намуудын мөрийн хөтөлбөрийг хянаж ирэх долоо хоногийн лхагва гарагт сонгуульд оролцох намуудыг зарлах аж.

 Б.Заяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг