sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Үдээс өмнөх хуралдааны ихэнх цаг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд зарцуулав. Чуулганы үдээс хойшхи хуралдаан Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг цэцийн дүгнэлттэй холбоотой шийдвэрээ гаргасан тохиолдолд үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх боломжтой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Тэрбээр мөн "Эрүүл мэндийн сайдын асуудлыг өчигдөр Ерөнхий сайдад хэлсэн. Удахгүй өргөн барина гэсэн. Өнөөдөр орж ирвэл хэлэлцэнэ" хэмээн мэдэгдэв.

Чуулганы хуралдаан 14 цагт эхэлнэ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг