sonin.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоотой хамтран  сүрьеэгүй монголын төлөө нэгдэцгээе сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг манай дүүрэгт зохион байгууллаа.

Сүрьеэ өвчний талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилготой тус сургалтанд хороодын засаг дарга, нийгмийн ажилтууд хамрагдсан юм. Дашрамд дурьдахад  сургалтанд хамрагдсанаар сүрьеэ  өвчний идэвхитэй шатны эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан өвчнүүдийн үргэлжлэх шатны эмчилгээг хийх шаардлагатай үед шийдвэр гаргагч нарын зүгээс дэмжлэг үзүүлэх байдал сайжирч, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчтөний ялгаварлан гадуурхалтыг бууруулахад дөхөм болно хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа