sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Байгаль хамгаалагчид энэ намар ОХУ-ын Арктикаас Их Британийг зорин 4500 бээрийн урт аялал хийдэг хунгийн сүргийн хамт нисэхээр төлөвлөжээ.

Байгаль хамгаалагч Саша Денч параплан ашиглан хунгуудын нэгэн адил тэдэнтэй аль болох ойр нисэх ажээ. Тэрбээр шөнө болгон хунгийн сүргийн ойролцоо газардаж, тэдний дадал зуршлыг судалж тэдэнд ямар аюул учирдаг болохыг олж мэднэ.

Энэ аяллын үр дүнд өнгөрсөн 20 жилд тал хувь нь устаж үгүй болсон америк хунгийн тоо толгой яагаад цөөрч байна вэ гэсэн асуултын хариуг тодорхой хэмжээгээр өгч чадна гэж Саша Денч найдаж байна.

Тэрбээр энэ аяллынхаа эхний үе шатанд эрс тэрс уур амьсгалтай Орос орны хөвч тайгыг хөндлөн гулд туулах юм. Оросын тайга цагаан баавгай, хүрэн баавгай, чонын өлгий нутаг юм.

Эхний 1000 км-т машин тэрэг явах замгүй учир багийн гишүүдээс тусламж авах боломжгүй гэдгийг тэрбээр дурдав. Мөн тэрбээр "эхний 1000 км-ийн аяллыг хийх явцад цаг агаарын байдал таатай байж, нүүдэлчин цаатнууд тусална гэдэгт найдаж, анчдын барьсан жижиг урцад шөнийг хонохоор төлөвлөж" байгаагаа ярилаа.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг