sonin.mn

"Оюутолгой" ХХК эхний гурван сард 36 сая ам.доллар буюу 73.7 тэрбум төгрөгийг татвар, хураамж, бусад төлбөрт зарцуулжээ.

Тодруулбал худалдан авалтад 59 сая ам.доллар буюу 120 тэрбум төгрөг, Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад 22.5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус компани боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд 266 сая төгрөг, орон нутгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд 3 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ.

Б.Заяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг