sonin.mn

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тавдугаар сарын 1-7-нд Европт хийх цуврал айлчлалынхаа хүрээнд ОХУ-д айлчилна. Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ешихидэ Суга мэдээллээ.

“Ерөнхий сайд Шинзо Абэ тавдугаар сарын 1-7-ны хооронд Их Британи, Герман зэрэг Европын таван оронд, мөн ОХУ-д айлчилна” гэж Суга онцлон дурджээ.

Абэ ОХУ-д айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хоёр талын харилцааны бүхий л асуудлыг цогцоор нь тухайлбал, найрамдлын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэх бодолтой байна.

“Найрамдлын гэрээ байгуулах асуудлыг оруулаад Япон-Оросын харилцааг цогцоор нь хэлэлцэнэ” гэж Ешихидэ Суга цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, хоёр орны удирдагчид мөн олон улсын зарим асуудлыг хөндөх аж.

Шинзо Абэтэй тавдугаар сарын 6-нд Сочи хотод уулзана гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь мэдэгдэж байсан билээ. Энэ уулзалт нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг