Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас олон хүүхэд амь насаа алдсан нь олны анхаарлыг татаад байна.
ОХУ-д цэргийн сургуульд сурч буй манай сонсогчид хандив цуглуулан анагаах чиглэлийн аппарат ирүүлсэн тухай сайн мэдээ ирлээ. ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академид суралцаж буй оюутнууд, тус хот дахь хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулж, ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүд худалдан авчээ.
"Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч" аппарат 4 ширхэг, тарианы памп 2 ширхэг, пульсоксиметр 6 ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг гэх мэт багаж тоног төхөөрөмжүүд илгээмжид нь багтжээ. Өнөө өглөө эдгээр аппаратуудыг БХЯ, ЗХЖШ-ын албаны хүмүүс Үндэсний Халдвар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Sain bn zaluus aa, ta buhend bayarlalaa, sain uils delgereg, surlagiin undur amjilt husye!
Та нарт баярлалаа.Сайн үйлийн үр сайн л байна.Та нарын цээжинд ийм эх оронч зүрх цохилж байхад бидний үеийнхэн тайван үхэж болно.Та нар шиг эх оронч залуус Тэнгэрийн од мэт олон болж Монгол эх орон маань өнө мөнх мандан бадрах болтугай.Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай Монголын төлөө гэх сэтгэл бидний зүрхэнд уяатай.