sonin.mn

 

Мэдээ, мэдээллийн www.politik.mn сайтаар нийт сэтгүүлч, сонирхогчдын дунд “Улс төрийн хөрөг нийтлэлийн уралдаан” зарлажээ. 

 

Уралдаанд ирүүлэх хөрөг нийтлэлд тавих шалгуур нь олонд танигдсан аль нэг улс төрчийн хөрөг байх, магтан дуулах эсвэл гутаан доромжлох зорилгогүйгээр зөвхөн үнэн төрхийг нь нээн харуулах, ингэхдээ тухайн улс төрчийн туулсан замнал, төлөвшил, зан чанар, давуу ба сул талыг баримт нотолгоонд үндэслэн үйл явдлын хэлхээс дунд сонирхолтой хэлбэрээр өгүүлэх ёстой аж. Хөрөг нийтлэл хэмжээний хувьд А4-ын 6 хуудсаас илүүгүй байх /үсгийн хэмжээ Arial 12, мөр хоорондын зай 1.5/, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдээгүй байхыг шаардах бөгөөд ирэх сарын 20-ныг хүртэл politik.mn@gmail.com хаягаар хүлээн авах юм байна.

Шалгаруулалтыг уншигчдын үнэлгээ, сэтгэгдлийг харгалзан мэргэжлийн сэтгүүлч, улс төр судлаачдын баг гүйцэтгэх бөгөөд 1-р байр 1,000,000 төгрөг, 2-р байр 800,000 төгрөг, 3-р байр 500,000 төгрөгийн шагналтай аж. 

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг