sonin.mn
УИХ-ын гишүүн Г.Уянгын удирдсан Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Нам /ТТЭНН/ Монголын Ногоон Нам /МНН/-ын "Нэгдмэл Монгол" эвсэл өчигдөр байгуулагджээ. Тус эвсэл  "Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр" мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Аудитын Үндэсний Газарт хүргүүлсэн байна. Ингэснээр "Нэгдмэл Монгол" эвсэл УИХ-ын 2016 оны сонгуулийн саналын хуудсанд дээрээсээ 3-т бичигдэх юм. Учир нь Монголын Ногоон Нам нь 1990 онд байгуулагдсан Монголын улс төрийн ууган намуудын нэг билээ.
 
П.Мандах