Өнгөрсөн онд Европ тивийн улс орнууд Дэлхийн 2 дугаар дайн дууссанаас хойшхи хугацаанд болж байгаагүй асар том хүмүүнлэгийн хямралд өртөж, дүрвэгсдийн их нүүдэлд дарагдлаа.
Европын Холбоо бол энэ ертөнцийн диваажин мөн гэдэгт бүрэн итгэж үнэмшсэн Ойрхи Дорнод, Африкийн орнуудын үй олон дүрвэгсэд Европ тивийг нөмрөн авав. НҮБ-ын албан ёсны мэдээллээр бол, 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 1 сая гаруй хүн “визэнд оролгүйгээр” Европ тивд хөл тавьсан байна.
Дублины хэлэлцээр ёсоор бол, тухайн иргэн өөрийн анх хөл тавьсан улс орны эрх баригчдад хандан дүрвэгчийн статус олгох хүсэлт гаргах ёстой гэнэ. Их нүүдэл ид өрнөж байх үеэр ХБНГУ-ын Канцлер А.Меркель хэт өгөөмөр сэтгэл гарган “хүсэлт гаргасан хүн бүхэнд дүрвэгчийн статус олгоход бэлэн байна” хэмээн хэлж орхижээ. Ийм мэдэгдэл гарсны дараа ЕХ-ны хилийг нууцаар давсан хууль бус цагаачид бөөнөөрөө Герман руу цувах нь ойлгомжтой.
Харин одоо өрнөн буй бодит байдлыг ажиглаваас, Европын эрх баригчид дүрвэгсдээс салах цорын ганц найдвартай арга бол тэднийг эх оронд нь буцаан хүргэх явдал гэж үзээд чанд хатуу арга хэмжээ авна гэдгээ ил тод мэдэгдэх боллоо.
Бүр анхнаасаа Германы эрх баригчид дүрвэгсдийн талаар баримтлах бодлогодоо “нээлттэй хаалга”-ны зарчмыг барьж ирсэн нь буруудаж байгаа бололтой. Мэдээжийн хэрэг, сая гаруй хүний дотор элдэв муу явдал бүхий хүмүүс байх нь ойлгомжтой. Тэд охид эмэгтэйчүүдийг айлгаж ичээн, хөгшчүүлийг зодож дээрэмдэх нь газар авсаар байгаа явдал олон нийтийн дургүйцлийг асар ихээр хүргэж байна. Статистик тоо баримтаар, Германд 100 эмэгтэйд 114 эрэгтэй ногддог, дээр нь дүрвэгсдийн дотор залуу эрчүүдийн тоо давамгайлж байгаа нь Кельн хотод болсонтой адил үйл явдал цаашид гарах магадлалыг улам өндөрсгөж байгаа юм.
Сануулан дурдахад, он солигдох мөчид Германы Кельн хотод “араб төрхтэй” залуус эмэгтэйчүүдийг өдөж хоргоон, хүчиндэхийг завдан халдсан тухай 800 гаруй гомдол цагдаагийн газарт ирсэн гэнэ. Олон эмэгтэй халдлагад өртөж бие, сэтгэл санааны хохирол амсчээ. Энэ явдал германчуудын зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж “Меркелийн буруу бодлогоос үүдэн Германы өсвөр үе, охид бүсгүйчүүд заналхийлэлд өртлөө. Цагаачдыг хөөж гаргах нь зүйтэй” гэх уур амьсгал нийгэмд давамгайлах болов. Кельн хотын цагдаагийн газрын дарга огцорч, А.Меркель Давосын чуулганд оролцох байснаа цуцалжээ.
Үүнээс үүдэн, хатагтай Меркель одоо арай ондоо зүйлийг ярьж байна.
1951 онд батлагдсан Дүрвэгсдийн статусын тухай Женевийн Конвенцид зааснаар, дүрвэгсдийг хамгаалан орогнуулах хугацаа 3 жил гэж хязгаарласан байдгийг Канцлер сануулаад “террористуудыг даран сөнөөж, энх тайван цаг ирсний дараа та бүхэн гэр орондоо харих хэрэгтэй” гэж дүрвэгсдэд хандан учирласан байна. Сануулан дурдахад, дүрвэгсэд Европ руу ид цувж, Грект өрийн хямрал оргилдоо хүрч байсан цаг мөчид хүлээц тэвчээр гэж юу байдгийг жинхэнэ ёсоор харуулж чадсан хатагтай Меркелийг Америкийн “Тайм” сэтгүүл “Оны хүн”-ээр шалгаруулж байсан билээ.
Дашрамд, Кельн хотын Эдийн засгийн хүрээлэнгийн хийсэн тооцоогоор, цагаачдыг орон байраар хангах, үйлчилгээ үзүүлэх, нийгэмшихэд нь туслах зорилгоор Германы төсвөөс 50 тэрбум евро гаргасан ба ”улсын төсөв үргэлжийн мөнхөд алдагдалгүй байна гэж үгүй” хэмээн германчууд үүнд дургүйцдэг бололтой.
Дүрвэгсдийг Европ руу нууцаар нэвтрүүлэх нь мафийнхны хувьд нэлээд ашигтай бизнес болж хувирчээ. Жишээ татахад, Германд хүргүүлсэн нэг дүрвэгчээс 1000 евро авдаг бол Унгар руу хүн гаргахад 400-500 еврогийн ханштай байдаг аж. Гэтэл зарим мэдээллээр, Сирийн дүрвэгсдийг 15 мянган еврогоор Европ руу гаргадаг тухай баримт ч бий. Мафийнхны даварсан энэ үйл ажиллагааг зогсоохын тулд Европын Холбооны орнууд өнгөрсөн онд “София” гэдэг ажиллагаа явуулж байсан билээ.
Цагаачид болон дүрвэсэн хүмүүст хамгийн ээлтэй ханддаг шведүүд хүртэл сүүлийн үед гадны хүмүүсээс “зайгаа барих” болж 80 мянган цагаачийг нутагт нь хүргэх тухай яриад эхэллээ. Шведийн Гадаад хэргийн сайд Маргот Вальстрем “хэрвээ тухайн иргэн цэргийн мөргөлдөөн болж буй газар оронд оршин суудаг гэдгээ нотолж чадаагүй тохиолдолд түүнд дүрвэгчийн статус олгохгүй бөгөөд эх оронд нь буцаах болно” гэж шулуухан мэдэгдсэн байна. Тус улсын холбогдох албанд хандан цагаач, дүрвэгчийн статус хүссэн хоёр хүний тутмын зөвхөн нэг нь л нааштай хариу сонсч байгаа бололтой.
Финланд бол 5 сая хүн амтай харьцангуй жижиг улс. Гэтэл тэнд өнгөрсөн онд тэнд 32 мянган хүн дүрвэн орж ирснээс 60 хувь нь буюу дүрвэгчийн статус олж авч чадаагүй “азгүй” 20 мянган хүн нутаг буцах болж байна.
Дүрвэгсэдтэй холбоотой дүрэм журам улам бүр чангаран нарийссаар. Саяхан Дани улсын парламентын гаргасан шийдвэр ёсоор бол, тус улсад ирээд суурьшсан цагаачид гэр бүлийнхээ гишүүдийг урьж ирүүлэх боломж улам хязгаарлагдмал болж байгаа аж. Тодруулбал, цагаачид Данид ирснээсээ хойш 3 жилийн дараа гэр бүлийн гишүүдээ урих талаар хүсэлт гаргах эрхтэй болох ба тухайн өргөдлийг судлах нэрийдлээр шийдвэр гаргах хугацааг сунжруулваас 7-8 жилийн дараа л эхнэр хүүхдийнхээ барааг харах магадлалтай.
Тэр ч бүү хэл, цагаач бүр 10 мянган кроноос дээш үнэлэгдэх үнэт эд зүйлс, мөнгө валютыг Дани улсын санд тушаах ёстой гэсэн журам гаргасныг НҮБ-ын зүгээс “цагаачдын эрхийг илэрхий зөрчсөн, тэднийг дэндүү дээрэлхсэн арга хэмжээ” гэж шүүмжиллээ.
Үүний сацуу ХБНГУ-ын хөрш Австри улсад ч дүрвэгсдээс салахын тулд шийдэмгий арга хэмжээ авч эхлэв. Тус улсын эрх баригчид энэ онд хамгийн дээд тал нь 37,5 мянган дүрвэгсдийг хүлээж авна гэсэн тодорхой тоо зааж байгаагийн зэрэгцээ өмнө нь орогнол хүссэн боловч татгалзсан хариу авсан 50 мянган хүнийг 2019 он гэхэд эх нутагт нь буцаахаар төлөвлөжээ. Тэдний тоонд нутаг оронд нь дайн дажингүй амар тайван байгаа Марокко, Алжир, Тунис, Гүрж, Монгол, Гана гэсэн зургаан орны иргэд багтжээ.
Үүний сацуу, өөрийн иргэдийг буцаан хүлээж авахаас татгалзсан улс орны эсрэг илд далд ямар нэгэн хэлбэрээр хориг арга хэмжээ авна гэж Европын орнууд мэдэгдэж байна. Тухайлбал, Европын Холбооны зүгээс Нигер, Эритрея улсад хандаж, иргэдээ хүлээж авахгүй бол тэдэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжаа зогсоон, худалдааны гэрээ, визийн гэрээгээ эргэн харж магадгүй гэж анхааруулсан байна.
Дүрвэгсдийн их нүүдэл ид өрнөж байх үед Европын Холбоо дүрвэгсдийн талаарх бодлогоо эргэн харах нь зүйтэй хэмээн сануулж байсан хүн бол саяхан манайд айлчлаад буцсан Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан юм. Энэ хүн дүрвэгсдийн асуудал дээр хатуу байр суурь баримталдаг гэдгээрээ сүүлийн үед улстөрийн хүрээнийхний анхаарлын төвд байгаа. “Яг үнэндээ бол одоо Европыг нөмрөн буй дүрвэгсэд бол дайн байлдаан болж буй газар орноос бус харин Ливан, Иордан, Турк дэх дүрвэгсдийн лагериас ирсэн. Эдгээр лагерьт тэдний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаа, гэтэл тэд амьжиргаагаа сайжруулах гэж л нааш зүтгэж байна” гэж тэрбээр мэдэгдэж байлаа. “Хүн заавал сайхан амьдрах ёстой гэсэн суурь эрх гэж байдаггүй, харин аюулгүй орчинд амьдрах, нэр төрөө хамгаалах эрх гэж байдаг” хэмээн Унгарын Ерөнхий сайд сануулаад “ирсэн замаар эх нутагтаа буцсан нь дээр” гэж дүрвэгсдэд зөвлөсөн байна.
Европ тивд дэгдсэн хямрал бол урт удаан хугацааных гэдэг нь нэгэнт тодорхой. Италийн Ерөнхий сайд Маттео Ренци “энэ бүхэн олон сараар үргэлжилнэ, гэхдээ бид дүрвэгсдийн талаарх улс орон бүрийн салангид бодлого бус харин Европын Холбооны нэгдсэн бодлогыг тодорхойлох ёстой” гэж хэллээ. Үүнтэй холбоотойгоор дурдахад, дүрвэгсэд, цагаачидтай холбоотой хямрал Европ тивийг урьд өмнөхөөс илүү нэгдмэл болгон зангидна гэх өөдрөг үзэлтнүүд ч бий.
Б.Адъяахүү
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Не злорадствуй.
gadaad dahi mongol huuhnuudee bugdiig ni tataj aviya . er huniig yavuulan helj em huniig horiglon hel ! gej ardiin ug baidag . hunii gazraas yu l chirj irev gej
Manai mongol bol emegtei huniig ih yalgaverlan dord uzdeg oron. Orchin ueyed emegtei hun haana yu hiij amidrahaa ooroo shiideh erhtei, tegeed ch gadaada baigaa emegteichuud hari huntei hanilan suusan baigaa ch gesen ar geriinhen ur huuhed ter buu hel huuchin nohroo ch tetgej baigaa shuu
Tiim yum bhgui, Mongol huuhnuud shig davarsan zadarsan ni haa bn?
Mgl erchuudiin emegteichuudiinhee talaarh bodliig ene comment oos harj bolno. Heer hayagdchihsan mal ch yumuu, butelgui mangar huuhed tenej yavchihaad, hucheer chirj ireh gej baigaam shig. Getel yamar olon urh ail, neg bul urh tolgoilson emegteichuudeeree, neg bol nuhurtei ch buh geree tejeedeg emegteichuud deeree togtoj amidardag bilee. Uchuuhen ch gesen hundetgeltei hand, ter emegteichuud chini huchilsen huchleegui butsaad irtsgeene
Нэгэн цагт цагаан арьстнууд бусад орныг колончлон мөлжиж байсан бол одоо өөрсдөө африк, арабуудын хөлд дарагдаж байна. Үйлийн үр гэж юм заавал бий. Сая дүрвэгч нийлээд үймээн цуглаан хийгээд эхэлбэл ямар ч хүчирхэг арми хөөж дийлэхгүй.
дүрвэгсэд гай болно уу гэхээс гавьяа болохгүй.
mongolchuud n.u.b-iin konventsiin hun haana amidrahk erhk chuluu songoltiig ul hundelj baigaag ene medeelelees harj bolno.bas boloogui globalchilal gej hutsdag gej baigaa!!!!!!!!!!!!!!!!alivaa ulsad hen amidrarch baigaa n sonin bish harin hend ashigtai baihk elbegdorj mongol nohkoi busdad ashigtai bizee.mongolchuud ene hunees salaarai!
Монгол цагаачдаа татаж авмаах юм. Аягүй бол манай тэнэгүүд алан хядагчидтай нийлээд нэр нүүрээ барна шүү.
hutsaa chi. mongoliin ner nuur gej iu ve hogoo. tor ni avilgald idegdsen tumen olon ni guilgachin, nam nertei hulgaich nar mongoliin nereer delhii toirch guilga guij uraldaj guine. gadaadad baigaa jijig gariin heden mongol hulgaich guilgachinguud bol toriin hulgaich nariin hejuud ochuuhen
tend tom hulgailaad baihad jijig hulgaich nar yahav hulgai deerem ee hiiseer l baig geh geed baigaamuu? enhbayariig huurhii mini busdgiigaa bodvol arai baga idsiin gedeg shig yum helehnuu gui yu. neg hun uuriiguu hicheej baij niitiinhee neriig urguh bus uu? neree baastalgui gadaadad amidarch yavaa hun
za muusain xulgaichuud olon yum xutsalgyi mongoliin neriig baastaj baastaj xynii adagaar barigdaad l mongoldoo irex bx daa...ichixgyi xuls baas ynertyyleed l ebropiin doog bolj naanaa bx shaardlaga bgaa yum uu daa
mongolchuud odoogiin erunhkiilegchuusuu salaarai!tuunii ajil yag odoo duussan!mongolchuudad daraagiin alhkam heregtei boljee.
durvegsediig buu ad uz!ted hun shuu dee.nutag orondoo bool bolj baij dayan delhkiid baigaa mongol ahkan duusee buu ad uz!chingisiin nuudelchdiin udam ted delhkiig tanij yavaa yum.gadaadiinhand mongol nutagtaa zoduulj bool bolno gedeg hamgiin gutamshig yum.hohi chin.
austri metiin jijig uls yamar huuramch ardchilaltai nohkoi zantai bolohiig mongolchuud sain haraad unshaad medreed avaarai!mongoliin gadnii gar huluusuu odoo l mongolchuud salahk tsag bolson.16-ond luivarchidaasaa salaarai!
durvegsed gai bolno uu gehees gayiya bolohgui ch gehk shig!chi austri-d amia hoohoilj baigaa tsuuhun mongoliin neguu!?bi uheheer chi uhk gedegtei adil biz.
mongol huuhnuudee buu ad uz!chi er hun bol minii mongol busguichuud yagaad ingej yadarch temtsej shanalj baigaag oilgoj bodooroi!ene buhend mongol er hun chi buruutai!
gazriin baylag,mongol huuhen,shonhor shuvuu mongoliig torgooj baina doo!!!!!!!!!!!!!!!!
adgiin shaar bolson avilga,luivar,hun chanar,hunleg setgel baihgui ene buhen mongoliig alj medehk yum.dotood setgelee aldsan gadaad uzemj busdiin buteesniig reklamdagch mongolchuudad tashuur heregtei!
Zogiin yyreer oroldoj boldoggyi yum.
Novshiin durvegch nariig shuud hooj yavuulbal taarna. Buur bolokhgui huch heregleed ustgasan ch yadag yum.
Gadaadad hulgai deerem hiideg Mongolchuud zunduu baidag . Tednees bolj jiriin zuv amdarch baigaa humuus ni ichij amidardag um . Europd buur ch ner nuurgui baidag . Haana ch amidarch bolno , gehdee zuv bodoltoi , zuv uiltei baih yostoi .
ygyi
odoo uur blson
durvegsed gej hen be?ted archaagui erchuudiin zolios bolson ehchuud emegteichuud genen hongor huuhduud shuu dee.
hunees turuhk amarhan bolovch tuunii hen bolohiig ehk etseg ,ehk oron medne.tursun bie unen bolovch turj bui bodol sanaag hen ch taashgui!!!!!!!!!!!
achaalal daahgui bol ovoo buu bosgo!
Европын холбоо үнэхээр геополитикийн хямралд оржээ. Яг энэ үед нөгөө ардчилал эрх чөлөө, хүний эрх гэдэг үнэт зүйлс чинь асуудал болж байгаа биз. Тэгвэл тэр дүрвэгсэд яагаад монгол руу ирэхгүй байна вэ. Хөлдүүс болохоос л айна шүү дээ. За тэгээд хоноц хоноцдоо дургүй, хонуулсан эзэн хоёуланд нь дургүй гэдэг монголын мэргэн үг тэнд тохирч байгаа даа.
Manaihan ch hun amiin bodlogo sain johichuulah heregtei.Maniusiin uyed emegtei ni ih geed heden eregteichuud ni davarchihsan.Suuliin uyed ohid hovorhon torood banid nar iluu tordog bolson.Gadaadiin eregteichuudiig hangah hunii nooch jijighen mongold baihgui
Emegteichuud ar ger ur huuhdee avch yavdag erchuud n arhi uuj deerelhej parazitlana.iim ger bul olon bn.Arhini huuliig yaraltai gargah heregtei.mongol emegteichuud shig tesvertei hun delhiid alga
Монголчууд өнөөдөр үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирчихээд хариугүй үсэрч дүүлчих гээд цовхчиж тэчьяадан байна.
Тэгээд үсрээч, үсрээч.
2030 ond Afrikiin ulsuud ideh hool huns usgui bolj Evropiin uls ruu dairch orno. Ted koloni uls bailgasnii hariugaa avahaar zehej baina. 480000 huntei armiig hodolgono. Hogshin Evropiig hen ch omgoolohgui. Ene yed USA Korea 2 hoid solongostoi, China Japantai, Oros Izrailitai daitsnaar 3 dain ehelne. Mongolchuudiig ene yed Kazahstan ezerhiilne. Bid 500000 hunee aldana. Dain duusnii daraa erdoo 8 saya hun uldene. Uunii 3 saya hun ni mongolchuud baina. Chingis dahin torno. Hil hyazgaar, visa, pasport gej baihgui bolno. Tsoo shine erchim huchnii ex uusver neene.
Товийг сахих бодлого цагаачдийг орогнуулах бодлого!
ЕР НЬ АЛЬ Ч УЛС ОРОН ОДОО ҮЕД ӨӨР ҮНДЭСТЭНГ ҮНДСЭН ГАРАЛТ ЭХ ОРОН РУУ НЬ БУЦААХ ХЭРЭГТЭЙ. ОДОО ТЭНД НЬ ДАЙН БОЛООГҮЙ УДАЖ БАЙНА. ДАЛД ТАГНУУЛ ШИГ, ШИМЭГЧ ШИГ УЛСУУДЫГ БУЦААХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫН ХЭДЭН ХАСАГ УЛСТӨРЧИД ГЭХ ГАРУУД БҮГД Л КАЗАКСТАНЫ ТАГНУУЛ БОЛОХ НЬ ИЛЭРСЭН ШҮҮ ДЭЭ. НУТАГ БУЦАА.