sonin.mn

Сар шинийн баярын амралт дуусч худалдаа үйлчилгээний газрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваариараа ажиллаж эхэллээ.

 

Харин томоохон захууд ажиллахгүй юм байна.

Захуудын ажиллаж эхлэх хуваарь:

“Хархорин” худалдааны төв хоёрдугаар сарын 13-наас эхлэн ажиллана

“Барс” 1, 2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллана

“Да хүрээ трейд”техникийн зах хоёрдугаар сарын 15-наас ажиллана

“Хүчит шонхор”худалдааны төв хоёрдугаар сарын 17-ноос эхлэн ажиллана

“Нарантуул”худалдааны төв хоёрдугаар сарын 19-нөөс ажиллаж эхэлнэ

Ажиллаж буй үйлчилгээний газрууд:

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд

Баар цэнгээний газрууд

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд

Хүнсний дэлгүүрүүд

Номингийн бүх салбарууд

“Боса” сүлжээний  дэлгүүрүүд

“Миний дэлгүүр”  сүлжээний дэлгүүрүүд

“Скай”  их дэлгүүр

“Сансар” супермаркетууд өнөөдөр  09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, Сансар-10 бөөний төв амарна.

Харин маргаашнаас эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Ш.Отгонжаргал