sonin.mn

СӨҮЛ. /NHK/. Умард Солонгост тус улсын Зэвсэгт хүчний удирдагч, Жанжин штабын дарга Ри Ён Гилийг энэ сарын эхээр цаазалсан байна гэж Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дэглэмийн үед болсон хэд хэдэн цэвэрлэгээний нэг нь энэ боллоо.

Эрх мэдлээ урвуулан ашигласан, хуйвалдаан зохион байгуулсан хэргээр Ри Ён Гилийг цаазалсан гэж эх сурвалжууд мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын “KBS” телевиз болон томоохон хэвлэлүүдэд мэдээлжээ.

Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон эрх баригч Хөдөлмөрийн намын хуралдаан болон хиймэл дагуул хөөргөх ажиллагаа амжилттай болсныг тэмдэглэх арга хэмжээнд Ри Ён Гил оролцсон эсэх нь тухай тус улсын хэвлэлд мэдээлээгүй байна.

2013 оны 12 дугаар сард Умард Солонгос Ким Жөн Уны нагац ах Чан Сон Таэкийг цаазалсан билээ. Тэрбээр Улсыг  батлан хамгаалах хорооны дэд дарга байсан юм.

 

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг