sonin.mn

 

XVII дугаар жарны гал бичин жил, билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сарын баярын өмнөхөн дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан болон ажил хөдөлмөрийн амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг шагналаа.

 

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулж өгөв.

Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн Хороо хариуцсан ахлах мэргэжилттэн П.Амартүвшин, Захиргаа, хуулийн хэлтсийн Эрх, зүй хуулийн Э.Онон, Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Дашхорлоо, Э.Амартүвшин

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Э.Амартүвшин, Аж ахуйн тасгийн үйлчлэгч О.Оюун, 4 дүгээр хорооны Нийгмийн ажилтан Л.Баярмаа нарыг шагналаа.

Дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Ц.Эрдэнэбаатар, Захиргаа, хуулийн хэлтсийн Дотоод сүлжээхариуцсан мэргэжилтэн Б.Лхагваням,   Захиргаа, хуулийн хэлтсийн Эрх зүйнсургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа нарыг тус тус шагнав.