sonin.mn
Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Д.Баяндалайтай ярилцлаа
 
Хүн болгон л бага насаа дурсан санаж, ярих дуртай байдаг. Таны бага нас хэрхэн, хаагуур өнгөрөв?
 
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул. Хонь, хургатай ноцолдож нэг л мэдэхэд аймгийнхаа дунд сургуулийн багш нараар А үсгээ заалгаж эрдмийн эх ергөөнд хөл тавьж байсан.
 
Сургуульд сурч байхдаа номтой нөхөрлөхийн сайхныг мэдэрч төгсдөг жил буюу 1968 онд 1252 ширхэг ном уншсан амжилтаар Улаанбаатар гэдэг их айлын зүг хүлгийн жолоогоо залж байлаа. Их айлд идээших явцдаа цэргийн сургуулийн хуулийн ангид суралцан дэслэгч цолтой төгсөж байлаа. Одоогоос 50 шахам жилийн өмнөх түүхийг дурсаж байна.
 
-Дунд сургуульд уншиж байсан 1000 гаруй ном одоо хэд орчим болсон бол оо?
 
-Түмэн ном уншиж түнэр харанхуйг гэтэлнээгэжнайзууддаа хошигнодог. Миний хувьд ном бол мөнхийн хэрэглэгдэхүүн. Номыг уншиж шимтэхгүйгээр ертөнцийн нууц, гүн рүү хэзээ ч нэвтэрч чадахгүй. Номонд үнэн санаанаасаа дурлаж аваас тэр хүний амьдрал гэрэл гэгээтэй сайхан байна. Монголчууд бид “номгүй халуун сэтгэл тэнэгийн дүү" гэж ярьдаг. Еврейчүүд гамшиг болж гал гарсан ч ном, амь хоёроо авраарай гэж хэлсэн байдаг.
 
Ном бол амьтай тэнцэх зүйл юм гэдгийг хар багаасаа номтой нөхөрлөж, түүний үр шимийг хүртсэн хүмүүс л хэлэх байх. Би ном уншихын хажуугаар эдийн засаг, бизнесийн ёс зүй, монгол оршихуйн сэтгэлгээтэй холбоотой 21 боть ном туурвиж, 1000 орчим дууны үг, дөрвөн мөрт, онч мэргэн үгс гээд чамлахааргүй бүтээлийг залуусдаа оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор ном болгон хэвлүүлсэн.
 
-Залуу үе тэр дундаа дунд сургуулийн сурагчид номын хуудас эргүүлэхээс илүүтэй цахим сүлжээнд илүү цаг гаргах болж?
 
-Цаг үеэ дагаад цахим ертөнцөд цаг гаргах нь зүйн хэрэг. Тэр ч байтугай сүүлийн үеийн техник технологи ашиглах нь орчинтойгоо хөл нийлүүлэн алхахад хэрэгтэй. Цахим ертөнц бол зөвхөн мэдээлэл дамжуулдаг хэрэгсэл болохоос ном шиг мэдлэг олгодоггүй. Уламжлал шинэчлэл хоёрыг хослож явах хэрэгтэй. Энэ хоёрыг хослуулж явсны эцэст оюун ухаан хөгжих учиртай.
 
Хүн аливаа зүйлийг бэлэнчлэх аваас амьтны төрөл рүү шилжих гэж байгаагийн илрэл. Эртний Грекийн эрдэмтэн “Амьдрал ахуй чинь сайн байгаад эрдэм чадвартай амьдрая гэвэл 3 цаг унт. эгэлээр амьдарья гэвэл 5 цаг унт, эргүү тэнэг амьдрая гэвэл, 8 цаг унт” гэсэн байдаг. Тиймээс номтой нөхөрлө, уншсан юмаа ухаар. ухаарсан зүйлээ туршиж үз, туршиж үзсэн бүх зүйл эрдэм болж хувирна. Туршиж үзэх нь нарийн шинжлэхухааны онол юм.
 
-Аль нэг байгууллагаас яриа, таниулга хийгээд өгөөч гэх санал их ирдэг үү?
 
-Монгол Улсын 18 аймаг, 170 сум, 190 гаруй төрийн ба төрийн бус байгууллагад Эдийн засаг, хүний нөөц, бизнесийн ухаан гэх мэт 100 гаран сэдвээр лекц, ярилцлага хийсэн байх юм. Очсон газар болгонд хүмүүс их сайхан хүлээн авч анхааралтай сонсогч болж, санаа бодлоо чөлөөтэй солилцож үр дүнтэй болдог. Аливаа том төрт ёс айл гэрээс эхэлнэ. Гэрийн төрт ёс ариун бол нийтийн төрт ёс ариун гэж үзэх учиртай. Гэвч цөөн гэлтгүй хүмүүс нийтийн төрт ёс ариун бол гэрийн төрт ёс ариун мэт ойлгож ташаардаг.
 
-Хүн хүнээ таньдаг. Харин өөрийгөө таньж чаддаг болов уу?
 
- Бусдыг таньсан хүнийг ухаантан, өөрийгөө таньсан хүнийг гэгээнтэн гэнэ. Бурханаас чамд үнэгүй өгсөн уураг тархиа сайтар ашиглаж хөгжүүлэх хэрэгтэй. Хүний уураг тархинд 14 тэрбум эс бий үүнээс ганцхан тэрбумыг ашиглаж байж гэмээн тэр эртэмтэн болно.
 
Магадгүй 14 тэрбум эсийг бүрэн ашиглаж чаддаг хүн л өөрийгөө төгс таних байх. Миний нэг бодол бол ямагт өөрөөсөө илүү хүнтэй нөхөрлөж тэднээсээ суралцаж явахыг хичээдэг. Монголын суу ухаанд “Анд нь хариуцахгүй бол нөхөр гэж үгүй, айл нь хариуцахгүй бол тэнд ус гэж үгүй” хэмээсэн нь анд нөхөд бие биенээ соён гэгээрүүлж, биесээ хариуц гэсэн энэ ухагдахуунд хэдэн мянган утга, үйл явдал багтана. Бусаддаа эерэгээр нөлөөлж, сайн сайхныг түгээж гэмээн орон зайд бат нягг оршин тогтнох нь зайлшгүй.
 
-Монгол орны ирээдүйн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Эх орон гэж гайхамшигтай мөн чанар. Үндэстний үзлээ бий болгосон ард түмэн хөгжиж, хүчирхэгжинэ. Тэр дундаа Батлан хамгаалах салбар улс эх орны аюулгүй байдал хөгжил дэвшилд чухал нөлөөтэй. Зэвсэгт хүчний амин чухал хэллэг бол сахилга бат, шударга ёс юм.
 
Чухам ийм хүмүүс л улс орны хөгжлийг тодорхойлох нь эргэлзээгүй. Түүнчлэн Зэвсэгт хүчний цзрэг дайчид энхийг сахиулах үйлсэд оролцож, сахилга бат, үүрэг гүйцэтгэлээрээ олонд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн цэрэг болсон нь улс орны нэр хүнд цаашдын салбарынхаа хөгжлийг харуулж байгаад баяртай байна. Эх орондоо тангараг өргөсөн нийт эрэлхэг дайчдын дуурсгах гавьяа их, туулах зам нь дардан байг гэж ерөөе.
 
Ахлагч А.Алтанхуяг
Эх сурвалж: "Соёмбо" сонин