sonin.mn
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн 12 дугаар сарын 25-ны дугаарт УИХ-ын гишүүн Г.Уянгыг урьж оролцуулсан.
 
Энэ нэвтрүүлгийн үеэр хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Иргэний зориг гэж ямар ч иргэний зориггүй нам байдаг” хэмээн хэлсэн байна.
 
Энэ үгийг ИЗНН нэр хүндэд халдаж, доромжилсон гэж үзэж байгаа тул олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйх шаардлага хүргүүлжээ. Хэрэв уучлалт гуйхгүй бол зохих хууль хяналтын байгууллагад хандахаа ч мөн илэрхийлсэн байна.