sonin.mn

САН-ПАУЛУ. /Anadolu/. Бразил улсад “ДОХ” өвчинтэй ойролцоогоор 781 мянган хүн амьдарч байна гэж Дэлхийн “ДОХ”-ын өдрөөр тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард “ДОХ”-той хүн 734 мянга байсан бол энэ жил уг үзүүлэлт 6.4 хувиар өссөн байна. 2013-2014 оны хооронд 39951 шинэ тохиолдол илэрч, өмнөх оноос 4.5 хувиар буурсан гэж Эрүүл мэндийн сайд Марсело Кастро мэдээлсэн байна.

Зуун мянган хүн тутамд 19.7 хувь оногдож байсан 2014 оны шинэ тохиолдлууд 12 жилийн хамгийн бага үзүүлэлт байсныг Кастро дурдав. Залуу хүмүүсийн дунд “ДОХ”ын түвшин өсөж, 2003 онд 100 мянган залуу хүн тутамд 9.6 байсан ч 2013 онд 12.7 болж, 15-19 насны хөвгүүдийн дунд “ДОХ” өвчний тохиолдол гурав дахин өссөн учир “залуусын байдалд санаа зовж буй”-гаа албаны хүмүүс илэрхийлжээ.

Бразилд “ДОХ”-той хүмүүсийн тоо ерөнхийдөө буурсан ч 2012-2013 онд эрс өссөн нь вирустай хангалттай тэмцэхгүй байна гэсэн түгшүүрийг дэлдсэн байна.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ”  агентлаг