sonin.mn

МОСКВА. /Sputnik/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас заасан аюулгүйн хэмжээнээс Бээжингийн агаарын бохирдол 36 дахин их байна гэж хэвлэлд мэдээлжээ.

 

Хятадын нийслэл Бээжин хотын агаарын бохирдлын хэмжээ хэрээс хэтэрсэн тул тус хотын эрх баригчид шуурхай арга хэмжээ авч, сургуулиудын хичээлийг хойшлуулж, үйлдвэрүүдийг хаахад хүрчээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас заасан аюулгүйн хэмжээнээс Бээжингийн агаарын бохирдол 36 дахин их байна гэж “BBC” мэдээлжээ. Зөвшөөрсөн аюулгүйн хэмжээ 25 микрограмм байдаг бол, Бээжингийн өмнөд хэсэгт  агаарын бохирдол 900 микрограмм байна. 

Гурван өдрийн өмнө цаг агаар хүйтэрч, айлууд болон цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөний улмаас Бээжингийн агаарын бохирдлын хямрал хурцаджээ.

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг