sonin.mn

КАЛИФОРНИ. /Sputnik/. “Facebook”-т эзэмшдэг хувьцааныхаа 99 хувь буюу 45 орчим тэрбум долларыг буяны үйлст хандивлахаар нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Цукерберг болон түүний эхнэр төлөвлөж байгаа гэв.

 

Хосын байгуулах гэж буй буяны байгууллагаар дамжуулан уг мөнгийг зарцуулах юм.
“Чан Цукерберг гэр бүлийн дараагийн үе эхэлж буй тул, дэлхий даяар хүний чадавхыг хөгжүүлэх, дараагийн үеийн бүх хүүхдэд тэнцүү эрх олгохыг дэмжиж буй хүмүүстэй нэгдэж, бид бас “Чан Цукерберг санаачилга”-ыг эхлүүлж байна” гэж хосын анхны хүүхэд төрснийг тэмдэглэж тэрбээр “Facebook”-т нийтэлсэн захидалдаа бичжээ. Хосууд охиндоо Макс гэдэг нэр өгсөн байна.

"Нийгмийн сүлжээ “Facebook” –д эзэмшдэг хувьцааныхаа  99 хувь буюу одоогоор 45 орчим тэрбум долларыг бид амьдралынхаа туршид энэ ажиллагаандаа зориулна. Ийм асуудлаар ажиллаж буй хүмүүсийн чадвар, нөөц бололцооны дэргэд биднийх бага хандив гэдгийг мэднэ. Гэвч бид бусадтай хамт ажиллаж чадах бүхнээ хийхийг хүсэж байна” гэж тэрбээр бичжээ.

Цукерберг нь Форбс сэтгүүлд  хөрөнгийн хэмжээгээр 16-д бичигдсэн байдаг.

Х.Аминаа

Эх сурвалж: Монцамэ агентлаг