sonin.mn

Монголбанк өчигдөр буюу энэ сарын 01-нд гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудад 1995.61 төгрөгийн хаалтын ханшаар 8.0 сая ам.доллар нийлүүлэв.

Арилжааны банкуудаас 1992.50-1996.10 төгрөгийн ханшаар 30.3 сая ам.доллар худалдан авах, 310.50-311.50 төгрөгийн ханшаар 23.8 сая юань худалдан авах санал тус тус ирүүлээд байсан юм.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 16.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн байна.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: Монцамэ агентлаг