sonin.mn
Дараагийн сонгуулийн буухиа аль хэдийн эхэлчихсэн энэ үед хөдөөгийнхөн улстөрчдөөс багагүй эмээж байгаа гэнэ шүү. Учир нь санал авах өдөр ойртох тусам нэр дэвшигчид гэрийнх нь усыг зөөж, модыг хагалж өгөхөөс наахнуур юм болдог.
 
Түүгээр ч зогсохгүй аливаа хийж, гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг олон нийтийн цахим сүлжээгээр цацахдаа иргэдтэй их дотноор инээмсэглэн буй зурагаа хамт тавьчихдаг зантай. Өнгөрсөн өвлийн зудны үеэр ирэх сонгуульд хүч үзэх гэж буй бололтой улстөрийн “нялх сэнгүм” нутагтаа өвс, тэжээл тараагаад, сүрийг үзүүлсэн гэнэ лээ.
 
Тиймээс орон нутгийнхан бичин жилийн зуднаар зүдэрвэл нэр дэвшихээр зэхэж буй нөхөд давхиж ирээд “Нийслэл хүү” кинонд гардаг шиг үхсэн малын минь зурагны хажууд инээлгэж байгаад зурагаа татуулъя гэх вий хэмээн болгоомжилж байгаа ажээ. Сонгуулийн сунгаа гэж их л эртнээс иргэдийг айлгаж байх шиг байна шүү. 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"