sonin.mn
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ улстөрийн амьдралд нь тохиолдож буй аливаа асуудлаас үүдэн хуулийн төслүүдэд саналаа оруулдаг болсон бололтой. Мань хүн өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гүтгэх гэсэн зүйл ангийг Зөрчлийн хууль руу шилжүүлэх бус Эрүүгийн хуулийн төсөлд үлдээх нь зүйтэй гэсэн зармын зөрүүтэй саналыг хэлсэн.
 
Түүний үзэж буйгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гүтгэх гэдгээс гадна хүнийг улстөрийн зорилгоор гүтгэж, хохироож байна гэдгийг ч хэлж байв. Эрхэм гишүүний хэлж буйгаас харвал МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын нөхөр Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба нар нь гүтгүүлсэн гэдэг санаа нь ужигран даамжирч сэтгэлд нь хүлээтэй яваа гэдэг нь илэрхий байлаа.
 
Гэсэн ч ажлын хэсгийнхэн гүтгэх гэдэг нь Эрүүгийн хууль байх шаардлагагүй. Харин зөрчлийн хуульд байвал иргэд хоорондоо шүүх дээр мэтгэлцээд, хэрвээ буруутай нь тогтоогдвол цаашдаа иргэний хэргээрээ гомдол үүсгээд шүүхдэж болно гэж тайлбарлаж өгөв.
 
Түүнчлэн өмнө нь энэ асуудлыг ажлын хэсгийн нэлээд хэлэлцэж байж энэ шийдвэрт хүрсэн хэмээж байлаа. Тиймээс З.Баянсэлэнгэ гишүүний зарчмын зөрүүтэй санал явахааргүй болсон төдийгүй өөрөө ч түүнийгээ татаж авсан юм. Намын нөхдийнх нь хувь заяа гишүүнийг тайван суулгахгүй будилуулаад л байгаа бололтойдог шүү. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"