sonin.mn

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын гишүүн М.Сономпилийг 50 нас хүрч буйтай нь холбогдуулан өнөөдөр /2015.12.01/ уламжлалт ёсоор хүлээн авч уулзаж, мөнгөн аяга, хадаг гардуулав.

Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд ажиллажээ. 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдон, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажилласан юмхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.