sonin.mn

Шадар сайд Ц.Оюунбаатар өнгөрсөн сарын 26-30-ний өдрүүдэд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийнхээ хувиар  Өмнөговь, Дундговь аймагт ажиллаад ирлээ.

 

Томилолтын үеэр Шадар сайд эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хүндрэл бэрхшээл, санал хүсэлтийг сонсч, иргэдтэй уулзан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгөв. Мөн амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой зарим иргэдийн хүүхдүүдэд дүрэмт хувцас гардуулан өглөө.

Түүнчлэн “Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт стратегийн уулзалтад оролцож, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, өвчтөний монитор зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг холбогдох албаны хүмүүст гардуулан өгсөн юм.

Мөн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон зарим сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зориулан “Nissan” маркийн суудлын автомашиныг хүлээлгэн өгөв.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”