sonin.mn

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад зориулсан зам тээврийн бүтээн байгуулалтын ажил 90 хувьд хүрсэн талаар өнөөдөр АСЕМ-ын Бэлгэл ажлын албаны ахлах Л.Оргил мэдээлэв.

Чингис хаан нисэх буудалд Хүндэт зочдын танхим, хянан шалгах танхим, авто замын гэрэлтүүлэг зэрэг ажлууд бүрэн дууссан. Бусад ажлууд төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна хэмээн Л.Оргил хэллээ.

Тэрбээр, “Европын холбооноос бидэнд зөвлөгөө өгх зорилгоор Европын комиссын зохион байгуулалт, ёслол хүндэтгэлийн албанд олон жил ажилласан мэргэжилтнийг ирэх оны хоёрдугаар сарын 01-нээс АСЕМ-ын уулзалтыг дуустал Улаанбаатар хотод ажиллуулах болсон. Мөн АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад ахмад дипломат төлөөлөгчдийн саналыг авах үүднээс “АСЕМ ба Монголын үүрэг” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотод суугаа Консулын газруудын төлөөлөгчдийг урьж, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн.

АСЕМ-ын зочидын байрлуулах 44 түнш зочид буудлаас завсар, шинэчлэлийн ажилдаа зориулж нийт 150 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг Засгийн газарт ирүүлсэн. Үүний дагуу Хөгжлийн банк нийт 77 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үлдсэн зээлийн хүсэлтийг нягтлах, олгох ажил үргэлжилж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”