sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Умард болон Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд үндэстэн хуваагдсан сүүлийн 70 жилд багагүй ялгаатай болсон солонгос хэлний ерөнхий толь бичиг бүтээх ажлаа сэргээхээр болжээ.

Өмнөд болон Умард Солонгосын хэл шинжээчид ирэх долоо хоногт Хятадын Далянь хотод уулзаж, толь бичгийн агуулга, томьёог хэлэлцэх аж. 330 мянга орчим үг багтах ёстой уг толь бичгийг 2019 он гэхэд бүтээж дуусгахаар төлөвлөжээ.

Солонгос хэлний ерөнхий толь бичиг бүтээх төслийг хоёр Солонгос ойртсон үед буюу 2006 онд эхлүүлсэн байна. Тухайн үед Өмнөд Солонгосын ардчилсан Засгийн газар Умард Солонгосын талаар “нарны элч” хэмээх бодлого баримталж байжээ.

Гэвч 2010 онд Өмнөд Солонгосын засгийн эрхэнд консерватив хүчнийхэн гарсны дараа хоёр орны хооронд зөрчилдөөн үүссэний улмаас энэ төсөл зогссон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг