sonin.mn

СТОКГОЛЬМ. /TASS/.  Ядуу орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь Швед улс 250 сая крон буюу 29 сая орчим долларын тусламж үзүүлнэ гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ.

 

“Завсрын арга хэмжээний санхүүжилт нь өдгөө уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой үр дагавартай зайлшгүй тэмцэх ёстой жижиг арлын улс орнууд болон буурай хөгжилтэй орнуудын хувьд чухал ач холбогдолтой” гэж Шведийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн сайд Исабелла Лёвин онцлон дурдсан байна. Түүний хэлснээр, “энэ дэмжлэг нь Швед улс илүү их хариуцлагыг хүлээж, асуудал бэрхшээлтэй тулгарч буй орнуудад тусламж дэмжлэг үзүүлэх үйл явцыг урьдын адил тэргүүлсэн хэвээр байгааг харуулж байна”.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг