sonin.mn

ВАШИНГТОН. /Yonhap/. Уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлахад анхаарлаа хэт хандуулж, Умард Солонгос мэтийн илүү ноцтой асуудлыг үл ойшоолоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөгчдийг тэргүүлэгч Дональд Трамп шүүмжлэв.

“Бидэнд тулгараад буй нэн тэргүүний асуудал бол дэлхийн дулаарал” гэж Обама хэлсэн нь “улс төрд сонссон хамгийн тэнэг мэдэгдэл” байлаа гэж Трамп “MSNBC”-д өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах тухай гэрээ байгуулах зорилготой, Парист болж буй НҮБ-ын онц чухал хуралд Барак Обама оролцож байгаа юм.

“Бидний хот бүрийг дэлбэлж, улс орныг сүйрүүлж, ард иргэдийг хөнөөхийг хүсэж буй томоохон бүлэглэлүүд байхад, Обама дэлхийн дулааралд санаа зовж байна. Энэ бол миний амьдралдаа үзсэн хамгийн тэнэг, магадгүй гэнэн явдал. Зарим талаар Обама гэнэн байж болох талтай” гэж Трамп хэлсэн байна.

Умард Солонгосыг хэзээ ч дурддаггүй гэж үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан хэлээд, “түүхэн дэх хамгийн муу гэрээ”-г Ирантай байгуулсан гэж “Обамагийн Засгийн газар”-ыг шүүмжлэв.

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг