sonin.mn

ЛОНДОН. /TASS/. Энэ сарын 13-нд Парист үйлдсэн цуврал халдлагыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэж буй Салах Абдеслам Сирид очсон байж магадгүй тухай Их Британийн "Индепендент" сонинд уг халдлагыг мөрдөн шалгах комиссынхонтой ойр эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

Абдеслам Германы Хойд Рейн-Вестфалия мужийн Минден-Люббекке дүүрэгт байгаа гэдэг мэдээллийг тус улсын цагдаа нар авсан тухай урьд нь хэвлэлүүд мэдээлж байв. Гэвч энэ сарын 24-нд Минден хот орчимд явуулсан тусгай ажиллагааны үеэр хэт давруу үзэлтнийг олж илрүүлж чадаагүй юм.

Францын халдлагыг үйлдэхэд оролцсон хэргийн гол сэжигтэн болох Бельгийн нийслэл хотын оршин суугч Салах Абдеслам нь Брюссельд хоёр найзынхаа хамт энэ сарын 14-нд буцаж очсон байна. Мөн энэ өдөр түүний хоёр найзыг олж илрүүлж, баривчилжээ.

Абдеслам Брюссельд амиа золиослогчийн бүстэй ирсэн гэж баривчлагдсан хоёр найз нь байцаагдах үеэрээ хэлсэн байна. Тэрбээр Парист өөрийгөө дэлбэлж зүрхлээгүй бөгөөд Брюссельд үүнийг хийхийг оролдож магадгүйг Европын хэвлэлүүдэд үгүйсгэхгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг