sonin.mn

ПАРИС. /TASS/. Япон болон Хятадын эрх баригчид хоёр талын харилцааг сайжруулахад чиглэсэн яриа хэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Японы Киодо агентлагийн мэдээлснээр, тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын дарга Си Зиньпин нар Парис хотод болж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын хүрээнд уулзах үеэрээ холбогдох тохиролцоонд хүрсэн байна.

Сенкаку арлын эргэн тойронд үүссэн газар нутгийн маргаанаас  улмаас хурцадсан тус хоёр орны харилцаа энэ жил мэдэгдэхүйц сайжирч байгаа юм. Шинзо Абэ, Си Зиньпин нар хэд хэдэн удаа уулзсаныхаа дараа “бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн стратегийг болон харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх нь чухал” гэдэгтэй санал нэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”