sonin.mn

Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр өнөөдөр тохиож байна.

ХДХВ-ын халдвар нь нийгэм, хүний хөгжилд ихээхэн бэрхшээл учруулж, зарим улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх байдалд хүрээд байгаа бөгөөд дэлхий дээр ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 33.3 сая хүн байна. НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан тооцооллоор өдөрт дунджаар 7000 хүн шинээр халдвар авч байгаа ба 1981 оноос хойш 30 сая орчим хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, 0-17 насны 16.6 сая хүүхэд бүтэн буюу хагас өнчрөн үлджээ.

Харин манай улсад ХДХВ-ын анхны тохиолдол 1992 онд оношлогдож өнөөдрийн байдлаар нийт 194 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн юм.

НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай гэнэ. Иймд эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн өнөө үед ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдсэний үндсэн дээр өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой хэмээн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”