sonin.mn
Өвлийн эхэн сарын 25-ны өдрийг монголчууд “Зулын 25” хэмээн буян хурсан өдөр болгон тэмдэглэдэгуламжлалтай билээ. Энэ өдөр “ТВ-9” телевизийнхэнбусад байгууллагатай хамтран “Арвин буяны өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ тухай “Будда продакшн”-ы захирал Ц.Гүрсэдээс тодрууланярилцлаа.
 
-“Зулын 25”-ны өдрийг хэдий үеэс эхлэлтэйгтайлбарлан хэлнэ үү?
 
-Монгол түмэн “Зулын 25”-ныг бүр дээр үеэс “Бурхан шашны их дүйчэн өдөр” хэмээн тэмдэглэж буян номоо арвижуулж ирсэн түүх бий. Энэ түүх Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн үеэс эхтэй гэж болно. Монгол оронд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, судлаачид бичдэг. Тэгвэл гурав дахь дэлгэрэлт буюу Гэлэгвийн урсгал бий болсон тэр цэг үетэй давхацдаг гэсэн үг юм.
 
Өнөөдөр Төвд, Энэтхэг, Бутан, Монгол зэрэг оронд бурхан шашны их хөлөгний уламжлал хадгалагдаж байдаг. Монголд энэ их хөлгөний шашныг дэлгэрүүлэх эх суурийг тавьсан хүн бол анхдугаар богд, Өндөр гэгээн Жавзундамба хутагт. Энэ хүн бага балчраасаа Төвд оронд очиж Ванчин богд тэргүүтэй дээдэст бараалхан их номд суралцаж ирээд Монгол оронд тэр Гэлэгвийн урсгалыг  цогцоор өвлөн авч, их бага 10 ухааныг төрөл төрлөөр нь дэлгэрүүлсэн. Энэ үеэс “Зулын 25”-ныг шашны их зан үйлийн өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг.
 
-“Зулын 25”-ны өдрийн билгэ дэмбэрэл, буяны үйлийнутга учир юу юм бэ?
 
-Олон зан үйл бий. Тэр дотроос хамгийн түгээмэл нь монголчууд энэ өдрөөс өмнө амжиж идэш улайгаа хийж авдаг. Тухайн жилдээ алив амьтны амь тасалсан нүглээ арилгах үүднээс малын өөхөөр зул барьж, өргөн олноороо маань мэгзэм хөгжөөдөг уламжлалтай. Энэ өдрөөс хойш амьтны амь таслахыг цээрлэдэг жаяг бий. Тийм зан үйлийг монголчууд, тэр дотор малчин түмэн хамгийн их мэддэг, дээдэлж явдаг гэж болно. Мөн өдөр цагаан зүгийн үйл бүхэнд шамдаж, бурхан тахилдаа идээ ундааныхаа дээжийг өргөх, хүүхэд, настнаа дээдлэх учиртай.
 
-Ариун буяны өдрийг танай телевизийнхэн энэ жил уламжлалаараа тэмдэглэх гэж байгаа. Энэ тухайд...?
 
-“ТВ-9” телевиз үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд сүүлийн арван жил “Ариун буяны чуулган” зохион байгуулж ирлээ. Энэ жилийнх ирэх бямба гаригт Бөхийн өргөөнд болно. Сүсэгтэн олон өргөн оролцдог энэ чуулганд “Тарвалин” хийдийн лам нар номын авшиг айлдаж, буян үйлдэж, утлага рашаан хүртээнэ. Мөн “Алиман сар” гэдэг үйлдвэр­лэгч байгуул­лагын бүтээг­дэхүүний дээж тахилын боовны хувь өгнө.
 
-Уг чуулганд оролц­соноор буяны өглөг хэнд хүртээмжтэй болох вэ?
 
-Нийтийн буян бол хэзээ ч шавхагдашгүйн учир хамгаараа амар амгалан оршихын билгэдэл болно. Чуулганд ирэгсэд чин сэтгэлээсээ залбирч чадваас өөрт төдийгүй ахан дүүс, өрх гэрийн сайн сайханд хөтөлнө.
 
-Чуулган хэзээ билээ?
 
-Ирэх бямба гаригт 17:00 цагт Бөхийн өргөөнд болно.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин