sonin.mn

ПАРИС. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй нефтийн худалдаагаа хамгаалахын тулд манай бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн гэж ОХУ Туркийг буруушаав.

Парис хотод болж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ, Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн нь “том алдаа” байгаа гэж мэдэгджээ.

Харин Турк, “Лалын улс”-тай ямар ч холбоогүй гэж эсэргүүцэн, тус бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй агаарын цохилт өгөх эвслийн гишүүн гэж мэдэгдсэн байна.

Оросын онгоцыг сөнөөсөн хэрэгт Туркийн Засгийн газар уучлалт гуйхаас татгалзжээ.

Энэ сарын 24-нд болсон уг хэргийн үеэр Оросын нэг нисгэгч амиа алдаж, нөгөө нисгэгчийг аварсан байна. Манай агаарын хилийг Оросын онгоц зөрчсөн гэж Турк мэдэгдсэнийг ОХУ эсэргүүцсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”