sonin.mn

ДАМАСК. /SANA/. Сири, Хятад улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг чанаржуулах арга замуудыг Сирийн Эрүүл мэндийн сайд Низар Язиги, Хятадаас Сирид суугаа Элчин сайд Ван Көзень нар хэлэлцжээ.

Эрүүл мэндийн салбарын хэрэгцээг хангаж, Сирийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээний түвшнийг баттай сайжруулахын тулд Сири, Хятадын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхол Сирийн Эрүүл мэндийн яаманд буйг сайд нотоллоо.

Террористууд дайн зарлаад буй тул Сирийн эрүүл мэндийн салбар хэвийн бус нөхцөл байдалд ажиллаж буйг сайд тайлбарлаад, энэ цаг үед Хятад дэмжлэг үзүүлж байгааг дурдав.

Хямралаас болж зовж буй Сирийн иргэдэд туслах зорилгоор эм, эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөс бүрдсэн хүмүүнлэгийн тусламжийг Хятад Сири лүү илгээхээ Көзэнь мэдэгдээд, Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцохоос урьдчилан сэргийлж, хямралыг шийдвэрлэх улс төрийн шийдлийг Хятад хайж буйг мэдэгдэв.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”