sonin.mn

Туркийн Истанбул хотод ой тогтоолтын Дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннессийн номонд орох шалгаруулалтад Монголын оюун ухааны академийн тамирчин Т.Мягмарсүрэн оролцож, Азийн дээд амжилтыг тогтоов.

Т.Мягмарсүрэн  "Хүн Хуанли" төрөлд оролцож, 60 секундэд 1600-2099 оны хооронд өгөгдсөн он, сар, өдөр нь долоо хоногийн ямар гараг болохыг алдаагүй тооцоолох даалгаврыг гүйцэтгэжээ. Харин Т.Мягмарсүрэн 118 өдрийг 60 секундын хугацаанд бодож, дэлхийн дээд амжилтаас илүү тооцоолсон ч 85 дахь бодлого дээрээ 2 дахь алдаагаа гаргажээ. Ингэснээр тэрбээр дэлхийн дээд амжилтын эзэн болж чадаагүй байна. Харин Азийн рекорд эзэмшигч болжээ.

Одоогоор "Хүн Хуанли" төрөлд Дэлхийн дээд амжилтыг Куба гаралтай АНУ-ын тамирчин Yusnier Viera эзэмшдэг. Тус төрөлд нэг алдаа гаргахыг зөвшөөрдөг ба хоёр алдвал амжилтанд тооцдоггүй дүрэмтэй.

Д.Өлзий

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг