sonin.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийн бохир усыг цэвэрлэх цэвэрлэх байгууламжийн ажлыг тус дүүргийн 10 дугаар хороонд Турк улсын “НNC” ХХК гүйцэтгэж байгаа.

Одоогоор гадна барилгын ажил дууссан бөгөөд дотоод засал тоног төхөөрөмж суурилуулах ажил явагдаж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 20000 шоо. м бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд Герман улсын технологиор хийж гүйцэтгэж байгаа юм. Цэвэрлэх байгууламж баригдсанаар Улаанбаатар хотын Баруун Өмнөд хэсгийн ахуйн бохир усыг 1159 м урт бохир ус дамжуулах хоолойгоор цуглуулан авч хоногт 20000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжид хүргэнэ. 

Н.Туяа

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг