sonin.mn

Дэлхийн Банк, Монголын Энтрепренёр Эмэгтэйчүүд ТББ, Стартап Монгол ТББ хамтран “Green Nation Challenge” төслийн хүрээнд “Эмэгтэй энтрепренёруудын уулзалт, хэлэлцүүлэг”-ийг  ирэх сарын 4-нд Мэдээллийн Технологийн Үндэсний Паркад зохион байгуулах болжээ.

Хэлэлцүүлгээр ногоон хөгжлийг дэмжсэн, мэдээллийн технологийн салбарын амжилттай бизнес эрхлэгчид хэлэлцүүлэгийн үеэр хүрэлцэн ирж, эмэгтэйчүүдтэй байгальд ээлтэй гарааны бизнесээ хэрхэн босгох талаар ярилцах аж.

Мөн Улаанбаатар хот төдийгүй үйлдвэрлэлийн тулгуур бүс болох Эрдэнэт, Дархан хотуудын ногоон хөгжилд тулгамдаж буй асуудлыг эмэгтэйчүүд мэдээллийн технологийн дэмжлэгтэйгээр хэрхэн шийдэж болох талаар нээлттэй ярилцах юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл уулзалтанд хүрэлцэн ирж, карьераа хэрхэн эхлүүлсэн, амжилттай манлайлагч эмэгтэй байх талаар илтгэл тавих юм байна.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг