sonin.mn

"Сутайн буянт" компанийн автобусны жолооч авто замын осол гаргаж, зорчигчдоос гадна  буудал дээр автобус хүлээсэн хүмүүсийг гэмтээсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсныг ЗЦГ-аас мэдээллээ. 

Хальтиргаа гулгаатай үед хайхрамжгүй явснаас “Сутайн буянт” ХХК-ийн “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын ард байрлах автобусны буудал дамнан мөргөөд улмаар  Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын иргэн Ж-ийн хашааг мөргөн нураажээ. Ослын улмаас 15 хүн бэртэж гэмтсэн байна. Бэртсэн иргэдийг ГССҮТ-д хүргэжээ. Уг хэргийг Замын цагдаагийн газар шалгаж  байна.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг