sonin.mn

БРЮССЕЛЬ. /NHK/. ЕХ-ны гишүүн болоход нь Туркт тусалж, тус улс хариуд нь Европ руу ирэх дүрвэгсдийн урсгалыг хязгаарлахаар тохиролцсон байна.

Ням гарагт Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу болон ЕХ-ны удирдагчид гэрээнд гарын үсэг зуржээ.

Туркт байгаа хоёр сая гаруй Сирийн дүрвэгчдийн байдлыг сайжруулахад туслах зорилгоор ЕХ Туркт 3.2 тэрбум доллартой тэмцэх хэмжээний тусламж үзүүлэхээр тохиролцсон байна.

Мөн Туркийн ЕХ-нд гишүүнээр элсэх тухай зогсонги байдалд орсон хэлэлцээг ирэх сарын эхээр дахин эхлүүлэхээр тохиролцжээ.

Үүний хариуд Турк хилийн хяналтаа нэмэгдүүлж, цагаачдыг хууль бусаар хил давуулагчдын үйл ажиллагааг таслан зогсоох ажээ. Мөн олон улсын хамгаалалт нэн даруй шаардлагатай байгаа хүмүүсээс бусад ЕХ-руу нэвтэрсэн цагаачдыг Турк хүлээн авахаар тохиролцсон байна.

ЕХ-той хийж буй хамтын ажиллагааны хүрээнд дүрвэгсдийн урсгалыг хязгаарлаж чадна гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу уулзалтын дараа мэдэгдэв. Гэвч Турк үр дүнтэй ажиллаж чадах эсэхэд ЕХ-ын гишүүн орнууд эргэлзсэн хэвээр байна.

Энэ жил л гэхэд 870 мянган цагаач Туркээс Европ руу орсон бөгөөд үүнтэй холбогдуулан уг гэрээг байгуулжээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг