sonin.mn

Европын холбооноос Монгол улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Английн Стандартын байгууллага (BSI)-ын Санкт-Петербург дахь салбараас Наталия Селиверстова ирж сургалт явууллаа.

Тус сургалт 11-р сарын 23, 24, 26-ны өдрүүдэд амжилттай явагджээ. Чанарын удирдлагын тогтолцоо-шаардлага ISO 9001:2015-ын шинэ хувилбар, Чанар болон байгаль орчны удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар ISO 19011 стандартын талаар онол, практик хосолсон сургалт болсон юм. Сургалтад СХЗГ-ын мэргэжилтнүүд, аж ахуй нэгжийн төлөөлөл болон хөдөө, орон нутгаас хамрагдсан байна.