sonin.mn

МОСКВА. /Expert/. Хятадын хөрөнгө оруулагчид гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таван жилийн хугацаанд 73 тэрбум зарцуулах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд нөлөөлөх аж. 

 

Бээжингийн эрх баригчид эдийн засгийн хөгжлийн загвараа өөрчилж байгаа билээ. Үл хөдлөх хөрөнгийг эрчимтэй худалдан авах бодлогыг бүтцийн шинэчлэлийн гол заалтуудын нэг болох Хятадын эдийн засгийг солонгоруулах хөтөлбөрт оруулжээ.

Хятадын даатгалын компаниуд гадаадад үл хөдлөх худалдан авахад 2020 он хүртэл 73 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа тухай “DTZ/Cushman & Wakefield” компани мэдээлсэн байна. Тус компанийн судалгаанд дурдсанаар, дэлхийн санхүүгийн зах зээлд саяхан үүссэн тогтворгүй байдал нь Хятадын даатгалын компаниудыг үл хөдлөх хөрөнгөд хөрөн оруулах бодлогынхоо хэрэгжилтийг түргэтгэхэд хүргэсэн байна. Энэ бодлогын гол зорилго нь одоогийн байдлаар ихэнх нь дотоодын үл хөдлөх хөрөнгөөс бүрддэг үл хөдлөх хөрөнгийн багцыг солонгоруулах юм.

“DTZ” компанийн ажиглагчдын мэдээлж буйгаар, Ази, Номхон далайн бүс нутаг дахь Хятадын хөрөнгө оруулалтын гол объект нь Сингапур, Токио болон Сидней хот болох бол Европт Лондон, Берлин, Франкфурт, Парис болох аж. Америкт уламжлалт Нью-Йорк хотоос гадна Чикаго, Лос-Анжелес, Сан-Франциско, Вашингтон болон Торонто хотын үл хөдлөх хөрөнгүүдийг  худалдан авах аж.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг