sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Парист халдлага үйлдэхдээ ашигласан автомат буунуудыг терористуудад худалдсан хэрэгт сэжиглэж байгаа хориотой зэвсгийн наймаачныг Германы хууль сахиулах байгууллагууд баривчилсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Террористууд Хятадад үйлдвэрлэсэн хоёр АК-47 автомат буу болон Калашников автомат бууг зөвшөөрөлгүйгээр дуурайлган хийсэн Югославын Застава М70 автомат буунуудыг Баден-Вюртемберг мужийн нэгэн зэвсгийн наймаачнаас 11 дүгээр сарын эхээр худалдан авсан гэж урьд нь мэдээлсэн байна.

Магштат хотын оршин суугч, 34 настай Саша гэгч этгээдийг террористуудад зэвсэг худалдсан гэж мөрдөн байцаагчид сэжиглэж байгаа аж. Түүнийг даваа гарагтт баривчилсан бөгөөд одоо Штутгарт хотод цагдан хорьж байна. Гэрт нь нэгжлэг хийх үеэр 16 нэгж галт зэвсэг илэрчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг