sonin.mn

Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-ны уралдаан тэмцээний календарчилсан хөтөлбөрийн дагуу энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох Мөсөнд авиралтын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн Өвөрхангай аймгийн Улаан цутгалангийн хүрхрээний мөсөнд энэ 12 дугаар сарын 4-6-нд болно.

Тус тэмцээнийг жил бүр “Mongolia Expeditions” ХХК ивээн тэтгэж зохион байгуулдаг. Харин энэ жилийн тэмцээнийг дээрх компаниас гадна Ядамын Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" уулын клуб, Уулын хөтөчийн холбоо хамтран зохион байгуулах юм. МУҮХ-ноос томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүнэ. Тэмцээн жилээс жилд өргөжин, тамирчдын тоо болон ур чадвар нь өсч, зохион байгуулалт сайжирч байгаа юм.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг