sonin.mn

Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна хэмээн Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ сарын 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 30-нд баруун болон төвийн нутгаар, ирэх сарын 01-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 30-нд баруун, төв, говийн нутгаар, 1-нд ихэнх нутгаар секундэд 16 метр хүрч ширүүснэ. 

Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Ирэх сарын 01-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарах юм байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг